хаанаас ч юм бүү мэд гарч ирсэн жижигхэн шар шувууг дуудлаа. Шувуу түүний мөрөн дээр аймшиггүйгээр суулаа. Линг Ренбучи шувуунд зургийг үзүүлэв. Тэр хэдэн метр газар нисээд дуугарч утас нь дээр суугаад өгөв. Бүх хүмүүс түүний зүг явлаа. Төвд хүмүүс нисэж буй шувууны араас хагас хороолол газар яваад булан тойроход очих газар нь харагдаж байв.
Үүнтэй ижил гайхалтай түүхүүд Линг Ренбучитэй нэг хоёр удаа биш, харин хүмүүст туслалцаа хэрэгтэй болох бүрт тэр өөрийнхөө чадварыг хэрэглэж байдаг гэж ярьдаг юм.
Батмөнх лам хоёр эмнэлэгт
Өөрийн богино амьдралыг
Үүрдийнх гэж битгий бод
Явах цаг ирэхлээр
Өөрийн сайн үйлээ тоолоорой.
Нэгэн удаа алс хол Сибирьт «Нэгдмэл Орос Улс» – ын төлөөлөгч цэргийн дарга Батмөнх азгүйтэв. Тэр салхинд цохиулжээ. Дархлаа суларч тэр хүчтэй ханиаж эхлэв. Тэр их өндөр, бие бялдар сайтайгаас гадна Василий Иванович Чапаевынх шиг сахалтай байв. Тэр Оросын хаанд үнэнчээр зүтгэж эх орныхоо хилийг хамгаалахад сахилга бат, зоригоороо алдаршсан бурядын казакуудын үр удам байх.
– Эмнэлэгт очих хэрэг гарах нь – гэж Батмөнх битүү хамраараа бувтнав.
Эмнэлэгт түүнд W135 гэдэг менингитийн бүлгийн аюултай вирус илэрчээ. Энэ вирус нь цусны эргэлтийн системд аль хэдийн орчихсон байв. Үүнээс үүдэн вирус тархинд нэвтрэн орох аюул тулгарлаа:
– Ойлгомжтой, энэ бол септицемия (цусны хордлого) байна, – гэж удаан үзсэний дараа өвчтөн рүүгээ найдлага муутай харцаар нүдний шилээ янзлангаа хараад эмч тайлбарлав, – Гэхдээ санаа зовох хэрэггүй, энэ вирус зургаан хүний нэгний бие организд байж байдаг. Таныг эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй гэв.
Эмчийн онош Батмөнхийг сэтгэлээр унахад хүргэв, учир нь тэр ханиалгахаас илүү хүнд өвчнөөр өвдөж байгаагүй, багаасаа маш сайн, чийрэг биетэй гэдгээрээ ялгарч иржээ. Эмнэлэгт хэвтэхийг бүү хэл тэр эмчтэй ч урд нь уулзаж байгаагүй нэгэн.
Цэргийн даргыг эмнэлэгт хэвтүүлж антибиотик уухыг зөвлөв. Долоо хоног өнгөрөхөд түүний биеийн байдал дээрдсэнгүй харин муудсаар. Амаараа амьсгалах нь тун тааламжгүй байлаа. Унтаж байхад нь тэрэнд агаар дутагдаж амьсгаа боогдсоноос болоод тэр байнга сэрдэг байв. Тэр гачигдал, хатуу хүнд байдалд дассан хэдий ч тэрэнд тарган хонины махаар хийсэн шөл, гэрийн лапша хэд хэдэн удаа зүүдлэгдлээ.
Бүх хүмүүс их хүндэтгэлтэйгээр хандаж байсан хөгшин лам түүний өрөөний хөрш болж таарлаа. Тэр их хүнд өвчтэй байсан ч байнга л арц асаан залбирч байдаг байв.
– Эрхэм минь, туслаарай, – гэж Батмөнх гуйлаа, яагаад гэвэл тэр хар багаасаа л буддын залбирлын хүчинд итгэдэг байжээ.
– Оролдож болох л юм, гэхдээ эрүүл болох нь зөвхөн бидний хамгаалагчдын гарт байгаа, – гэж хөгшин лам хариулав.
Дараа нь тэр Батмөнхийн орны хажууд суугаад гартаа эрхээ барин маани уншиж эхлэв. Батмөнх янз бүрийн үйлчилгээг их удаан хүлээж байгаад унтаад өгчээ.
– Пүү, – гэж лам чанга дуугарахад Батмөнх цочин сэрлээ. Ингэхдээ тэр Батмөнхийн хамрын