сургуульдаа ямар нэгэн асуудалгүй байсан бололтой, гэхдээ тэр “interdenominational-нийтлэг шашин” гэдэг үгийг шүлстэйгээ хаячихжээ. Меган энэ асуудлыг хэзээ ч ойлгож байгаагүй. Тэрээр ихэнх шашнаас сайн-муу, ухаалаг-тийм ч ухаалаг биш, ухамсартай-тийм ч ухамсартай биш зүйлстэй тулгарч байсан.
Түүний ээж үнэнч сэтгэлтэй, ухаалаг, өндөр ухамсартай ангилалд багтжээ.
Түүний аав сайн, ухаалаг, сайн ухамсартай болов.
Меган өөрийгөө сайн, боломжийн ухаалаг, маш ухамсартай гэж дүгнэжээ.
Энэ бол түүний асуудал юм. Тийм ч учраас эр нүүрсний тас харанхуй нүхэнд одоо ч дээгүүр нь гүйж байж магадгүй амьтадтай хамт түгжигдсэн юм. Тэр бодлоосоо болж дагжсан боловч, аандаа ийм болно гэдгийг мэдсэн шиг одоо уйлахаа болив.
Түүнд хоёр сонголт байгааг мэдэв.
Тэр аавынх нь хойгуур өөрт нь юу тохиолдоод байгааг ар араас нь хэлж, хэрүүл маргаан үүсгэж, улмаар гэр бүл салгаж асрамжинд очиж магадгүй юм шиг эсвэл хэлсэн шиг нь мэдээгүй юм шиг дүр үзүүлэх байлаа.
Меган зооринд түгжигдэхдээ хамгийн сайн хийж сурсан зүйл бол өөр зүйлийн талаар бодох юм. Хамгийн их бодох дуртай зүйл бол түүний найзууд гэдгийг мэджээ. Тэр олон найзтай байсангүй, гэхдээ тэд түүнд онцгой байсан юм. Түүний хайртай найзууд нь түүний өвөө Вачининша болон түүний тэжээвэр муур байв.
Тэр нүдээ анин тайвшрахыг хичээгээд тэд урд нь зогсож байгаа эсвэл хажууд нь сууж байгагаар дүрслэхийг хичээв. Энэ нь түүнд үргэлж дулаахан мэдрэмж төрүүлдэг байсан тул тэр сэтгэлээр унах үедээ үүнийг хийдэг байв. Энэ бол амьдрал шударга бус мэт санагдах үед түүнийг даван туулах түүний бяцхан заль мэхний нэг байв.
Меган гуяныхаа араар ямар нэгэн зүйл дээш цамнаж байгааг мэдрэх шиг болж, цамцныхаа доороос намуухан чимээг сонслоо.
Тэр хэсэг зуур хөшиж орхив.
1 2 УХААРАЛ (СЭРЭМЖ)
Энэ бүхэн түүнийг дөнгөж хөлд орж байх үеэс эхэлсэн юм. Эцэг эх нь хоёулаа ажилладаг байсан тул өдөр нь (ээжийн ээж) эмээ дээрээ үлддэг байв. Ээжийнх нь эцэг эх нь уламжлалт зан заншилтай байсан бөгөөд нөхөр нь ажилдаа явж, эхнэр нь гэртээ үлдэж гэр орны ажил хийдэг, хүүхдүүд нь тусдаа гараад гэрээсээ явсан айл байв. Хатагтай Уайт хэзээ ч өөрийн найз нөхөдтэй байгаагүй. Түүний таньдаг хүмүүс нөхрийнх нь найз эсвэл нөхрийх нь найзын эхнэр байсан тул хатагтай Уайт өөд болохдоо огт найзгүй байсан.
Хатагтай Уайт хэд хэдэн удаа өөрийгөө уйтгар, ганцаардлаас болж галзуурч байна гэж бодож байжээ.
Меганыг өдөр, хааяа шөнө харж хандах нь бурхны бэлэг байлаа. Хатагтай Уайт үүний ачаар уйтгараас болж галзуурах шахахаа больсон гэж олон хүнд хэлэхийг хүсч байсан боловч хэдэн жилийн дараа Меган үйл явц эхлэхээс нь өмнө эртхэн ирдэг байж дээ гэж олонтаа боддог байв.
Меганыг нялх байхад нь ямар нэг зүйл буруу болсныг харуулсан анхны шинж тэмдэг байв. Меган тоглоом, эд зүйлээ зүүн гараараа түүж эхэлсэн нь хатагтай Уайтад маш муу тэмдэг байв. Эхлээд хатагтай Уайт эд зүйлийг зүгээр л Меганы баруун гарт шилжүүлж өгөөд “Зүүн гар