Paul Valent

Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол


Скачать книгу

алагдаж, харгислал гарав.

      Дэлхийн Нэгдүгээр Дайныхтай адил, Гринкер, Шпигел нар (1945) Кардинерын сэтгэцийн цочролд өртсөн цэргүүдийн олон янзын хариу үйлдлүүдийн дүгнэлтийг баталгаажуулав. Тэд ‘дайны сэтгэл гутрал’ гэдгийг ‘сэтгэл зүйн болон сэтгэц-биеийн шинж тэмдгүүдийг харуулах жагсаалт, дасан зохицоогүй байдал’ гэж үзжээ. Сэтгэл хямрал, хийрхэл, соматик-биений шинж тэмдэг, айдас зэрэг бүх шинж тэмдгүүд байх нь цэргүүдийн даван туулсан сэтгэлийн цочролын хувьд илүү ойлгомжтой байв.

      Бартемейер эт ал (1946) нь Гринкер ба Шпигел нарын олж мэдсэн зүйлд дайны талаархи сэтгэцийн цочролын эцсийн тодорхойлолт дүр зургийг нэмж оруулав. Тэд үүнийг ‘combat exhaustion’ буюу ‘дайны цөхрөл’ гэжээ. Үүний онцлог шинжүүд нь ядаргаа, удаашрал, хүндрэлийн хам шинж-ганцаардал, ёс суртахуунгүй байдал, төвлөрөл болон сонирхол буурах явдлууд байв. Үүний үр дүнд ярайтал алхаж байх залуу цэргүүд маш их ядарч туйлдаж гөлөрсөн хөгшин хүмүүс шиг харагддаг.

      Дайны-Дараа. Эхний удаад эргэж ирсэн цэргүүдэд ихээхэн анхаарал тавьж байв. Дайн байлдаанаас хол байх үед нь олон цэргүүдийн шинж тэмдэг илрэхгүй, тодорхойгүй байгаа нь тодорхой болжээ. Хэдэн арван жил ч илрэхгүй байж болно. Түүнчилэн, дайны дараа хэдэн сар, хэдэн жилийн дараа шинж тэмдгүүд нь гэнэт илэрч болно. Дайны тодорхой шинж тэмдгүүд нь одоо ч гэсэн иргэний стресс болон цочролтой уялдан илэрч болно.

      Сэтгэцийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүд. Анх удаа сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд ч өөрсдөө судалгаанд хамрагдсан. Ихэнх эмч нар өөрсдийгөө war effort-дайны хүчин чармайлтын нэг хэсэг гэж үзэж байжээ. Тэд сэтгэл гутралыг үгүйсгэж; харин тэд цэргүүдээ илүү их хүч чармайлт гаргахыг уриалж хүчин чармайлт нь бүтэлгүйтвэл баашлаж байна гэх зэрэг хайхрамжгүй онош тавьдаг байна. Дахиад л бид улс төрийн хүчээр сэтгэц шинжлэх ухааны асуудлыг хэрхэн гуйвуулж байгаа харж байна.

      Вьетнамийн Дайн. Ялагдал хүлээснээр, ёс суртахуунгүй байдал нь дэг журамгүй болгож, хар тамхи мансуурах бодист донтох, тэмцэхээс татгалзах, офицеруудыг хөнөөх, харгислал үйлдэхэд хүргэсэн. Субьектив байдлаар цэргүүд хөндийрч байгаа мэдрэгдэж, гөлрөө (ганцаардах), уур уцаартай болох, гэмших, итгэл хайргүй болж байв. Тэд шударга ёс, ёс суртахуун, утга учир, зорилгогүй болж байлаа.

      Эргэж ирсэн хүмүүсийн 38 хувь нь зургаан сарын дотор гэр бүлээээ салж байв. Холбооны хоригдлуудын гуравны нэг нь Вьетнамын ахмад дайчид байв. Ахмад дайчдын сэтгэлзүйн эрүүл мэндэд үзүүлэх үр дагаварыг дахиад л үгүйсгэв.

      Эцэст нь зовлон шаналалаа хүлээн зөвшөөрүүлэхээр мянга мянгаараа жагсав Ингэж байж л сэтгэц-гэм судлалын бодлогоор тэдэнд цочролын-дараах стрессийн эмгэг (PTSD) гэсэн онош тавьсан юм. Энэ нь ахмад дайчдын дурсамж сэдрэх буюу дарамт, бүх сэтгэлзүйн зовлонгийн хязгаарлагдмал хүлээн зөвшөөрөх агуулгатай.

      Дайны Үеийн Иргэд. Энгийн иргэдийн нөхцөл байдал өөр байсан боловч тэд үхэж үрэгдэх, гэмтэх аюулд өртөж байв. Сэтгэцийн гэмтэл нэмэгдэх нь цэргүүдийн нөхцөл байдалтай төстэй: