турш тэдний өвчлөл, нас баралтын түвшин бусад хүн амаас өндөр байв.
Холокостын Сэтгэл Зүйн үр дагавар, асар их байсан боловч дахиад хорин жил үгүйсгэгдэв. Эхэндээ бие махбодийн шинж тэмдгүүдийг хүлээн зөвшөөрсөн. Эцэст нь Холокостоос амьд үлдэгсэд олон төрлийн асуудал бэрхшээл, шинж тэмдгүүдтэй болох нь тодорхой болсон.
Амьд үлдэгсэд эвлэршгүй хохирол, амьд үлдэгсдийн гэмшил, уур уцаар, цөхрөл, сэтгэлийн хаямрал, сэтгэл зүйн өвчин болон зорилго учраа алдах өвчнөөр зовж шаналсан байдаг. Тэд хурдхан гэрлэж, үр хүүхэдтэй болж, шаргуу хөдөлмөрлөснөөр утга учраа олох гэж оролдсон байдаг.
Хүүхэд. Холокостод нэг сая таван зуун мянган хүүхэд үрэгдсэн. Амьд үлдэгдсдийн ихэнх нь эцэг эхээсээ хагацсан, үл таних хүмүүсийн нуусан хүүхдүүд байв. Хүүхдүүд мэдрэмжээ дарж, туйлын дуулгавартай байж тэдний зовлонгийн гайхамшигт төгсгөлийг өдөр тоолон хүлээн амьдарч байв.
Дайны дараа, хүүхдүүдийн зовлонг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Тэд хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа, хэдий нийтэд дэлгэгдсэн ч гэсэн дайны зовлонгийнхоо талаар дуугүй байж, мэдэгдэхгүй байх ёстой болов. Тэд алдагдсан хүсэл мөрөөдөл, хүүхэд насныхаа талаар чимээгүй байв. Манай зохиогчийн нэгэн адил (PV), Холокостоос амьд гарсан хүүхдүүдийг 1990 оны үед буюу тухайн хүүхэд тавь хүрч байхад л (Валент, 1994) хүлээн зөвшөөрсөн. Ингэж байж л тэд цочрол, сэтгэлийн шаналалаа илэрхийлж эхэлсэн.
Хоёр дахь үеийн амьд үлдэгсэдэд эцэг эхээр нь дамжиж маш хүчтэй нөлөөлсөн. Хүүхдүүд өөрсдөд нь ойлгомжгүй сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмж, дүр зураг, шүүлт, хандлагыг сэтгэлдээ тээн авч явдаг, харин хүүхдүүд нь илэрхийлээд байхад эцэг эх нь дайны зовлонгоо нуух талаар дуугүй байхаар хуйваллдаг.
Гэмт хэрэгтнүүд ба тэдний хүүхдүүд. Нацист Германууд туйлын аймар хүчирхийлэл, харгислал үйлдсэн боловч Вьетнамд бүртгэгдсэн харгислал гэх мэтээр дахин тохиолдож болно.
Хүчирхийллийн өмнөх нөхцөл бол цочролынхтой адил өргөн цар хүрээтэй байдаг. Гэр бүлийн харилцаа холбоо муу, ядуурал, нийгмийн хямрал эмх замбараагүй байдал гэх мэт. Эдгээрээс айдас, бүлэглэлийн дарамт шахалт, хүнлэг бус байдал үүсч, энгийн байдалд жигшмээр харгислалыг оппортунизм үйлдэхэд хүргэж болно (Валент, 2020).
Гэмт хэрэгтнүүдийн хүүхдүүд хүнд байдалд ороод байна. Тэд нео-нацистуудтай адил аав ээж, эмээ өвөөгөө танин мэдэж болох ч, эсвэл тэднээс яалт ч үгүй холбоогоо таслах болно.
Бие махбодийн хүчирхийлэл , Гэр бүлийн хүчирхийлэл e; Бэлгийн хүчирхийлэл
1980-аад оны үед АНУ-д жил бүр олон сая хүн хүчирхийлэлд өртдөг гэж бүртгэгджээ. Жилд хоёр сая хүүхдийг хүчирхийлэлд өртөж, үл тоомсорлож байсан тохиолдол бүртгэгдсэн байна. 3.3 сая хүүхэд хүчирхийллийн (эхнэр, нөхрийн) гэрч болжээ.
Доромжлол нь цочрол гэмтлийн шинж чанартай. Жишээ нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч зөвхөн PTSD өртөөд зогсохгүй төдийгүй түүний аюулгүй байдлын гол итгэл, итгэлцэл, өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж, түүнчилэн ертөнцийг үзэх үзлийг үгүй хийдэг.